Сэтгэл санаа сайнгүй л байна. Жил гаран либертари үзэлд суралцаж байна. Үнэхээр юу ч мэдэхгүй жаахан хүүхэдтэй харьцуулахад би ч одоо хамаагүй өөр болсон. Ямар ч асуудалд өөрийн гэсэн байр суурьтай болсон л доо. Үүнээс гадна хүмүүстэй яаж харьцах, тэднээс юуг шаардаж болох, тэдэнд юуг тулгаж болохгүй талаар бага ч гэсэн мэддэг болсон.
Өөрийн үеийнхэн битгий хэл тэднээс дээд үеийнхнээс ч илүү байр суурьтай болсон доо баяртай байна. Энэ хэдий сайн зүйл ч гэсэн бусдад таалагдахгүй байх юм..
Яахав тэнэгүүдийн дунд ухаантан муу хүн болж харагддаг даа.
Гэхдээ би ухаантай гэж хэлэх гэсэнгүйээ.. Зүгээр л бусад хүмүүс яагаад миний үзэл бодолд ухаалгаар хандахгүй байгаа юм бол гэдэгт л дургүй хүрч байна. Гэхдээ заавал ойлгохыг бусдаас шаардах нь ухаалаг бус хэрэг л дээ. Гэхдээ л хэнч намайг ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байх нь ямар хэцүү аймшигтай гээч...
Саяхан урлагийн үзлэг болох гээд хүүхдэд мөнгө өгч бэлдүүлэх болов. Тэгсэн чинь манай ангийн хүүхдүүд надад битгий хэл амтай нь би гээд элдвийн юм яриад багаарай гэж анхааруулав. Уучлаарай би мөнгөө өгч бэлдүүлж байж тэр хүүхдэд шаардлага тавихгүй байх нь зөв тогтолцоо мөн гэж үү.
Ахиад л урлагийн үзлэг. Аль болох бага шаардлага тавих гэж хичээв. Ангийнхантайгаа ямар зохиолоор хийх вэ гэж ярилцав. Гол нь миний санааг хэн ч сонсорыг хүсэхгүй байв. Юманд яагаад дандаа ухаалгаар биш сэтгэл хөдлөлөөр ханддаг байна аа.
Тэгээд урлагийн үзлэг бэлдэхэд ирсэнгүй гэж намайг загнав. Би өөрийн хүсэхгүй байгаа зүйлийг хийхийг надад тулгах нь зөв гэж үү. Зөвтгөх шалтгаан нь ангийн ажил л биз. Гол нь өөрсдийн нь зохиол миний хувьд зохимжтой биш. Олигтой оноо лав авахгүй Ийм муу үр дүн надад харагдаж байхад би энэ зүйлийг хийхийг хүсч хичээнэ гэж үү. Ийм утгатай юм ярихад манай ангийнхан бүүр найзууд маань намайг шоолж байлаа. Тэднийхээр бол би *Тэр тэнэг охидуудтай хамт орж чадахгүй* гэж хэлбэл бодитой байсан байх.
Гэхдээ ангийн ажил бол шал өөр асуудал гэдгийг тэд яагаад ойлгоддоггүй байна аа. Би дандаа бид нэг зүгт харж чаддаг гэж хэлдэг. Хэн ч энэ үгийн утгыг ойлгоддоггүй бололтой. Зүгээр л нэгэн зорилгын дор дургүй хүнтэйгээ ч хамтарч ажиллаж чадна гэсэн утгатай юм.
Би либертари үзэлд төгс суралцаагүй л дээ. Гэхдээ л би энэ үзлээ хамгийн зөв нь гэдэгт итгэдэг. Энэ үзлээр маань чөлөөт эдийн засаг хамгийн үр ашигтай гэж үзэн эдийн засаг дах төрийн оролцоог багасгахыг оролддог.
Манай багш нар сайн, үнэхээр их юм мэддэг гэдгийг мэддэг. Гэхдээ тэд чөлөөт эдийн засгийг биш төрийн оролцоог/Кейнсч/ дэмждэг. Энэ байж болох л асуудал. Тэд юунд итгэх нь тэдний л эрх. Гэхдээ багштайгаа эсрэг байр суурьтай байх нь аймшигтай бас аюултай.
Багшаасаа юм асууж байтал багш маань *тэр чинь төрд ашигтай байсан болохоор........ энэ үйлдлийг өөрчлөх боломжгүй* гэж хэлэв. Уучлаарай төр ашгийн байгуулга гэдгийг би өнөөдөр л гэнэт ухаарлаа.
Ийм юм заалгаад байх утга алга.
Одооноос эхлэн хичээгээд хилийн дээс алхах бэлтгэлээ хийе дээ. Би хүмүүс ухаантай гэдэгт итгэдэг. Гэхдээ л монголд өөрсдөөс нь өөрөөр сэтгэж, юмыг өөр өнцгөөс харах хүнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүн алга.... Ядаж л миний хүрээнд
Сэтгэгдэл бичих
