2007-11-04
Жирийн л амьдрах юмсан

Багаасаа л хичээлдээ гайгүй гэж заримд нь магтуулж, бусдад нь атаархуулж иржээ. Манай найзууд ч миний л нэгэн адил байсан байх. Бидний хувьд хичээлээс өөр байдлаар амьдрал өрнөдөггүй байжээ. Өглөө гэрээсээ сургууль, орой сургуулиас гэр орно. Онц авбал баярлаад л, тааруухан авбал гуниглаад л бараг уйлах шахна. Тааруухан авбал амьдрал төгсөх гэж байгаа юм шиг л болдог байж дээ. Энэ амьдрал мөн гэж үү?

Бараг энэнээс өөр амьдрал байдаггүй байх боломжгүй гэдэгт итгэж байлаа.

Арав төгсчихөөд хүнтэй унтаж үзээгүй бол жинхэнэ царай муутын туйл.

Ийм үг сонсоод бараг ухаан алдах шахав. Бид ч арай ч...

Биднээс өөр охид, тодруулбал ихэнх охид ямар байдаг юм бол? Миний бодлоор тэд дандаа л

  • яаж сайхан харагдахав?
  • Юу өмсөх вэ?
  • Яаж турах вэ?
  • Баахан хайр дурлал боддог байх.

Гайгүй онц сурдаг бандитай найзлаад л хичээлд зовох хэрэггүй гэж боддог байх....

Ямар ч утгагүй бодол... Гэхдээ ийм юманд санаа зовон энгийн л амьдарч үзэх юмсан. Энэ бол сэтгэл амар сайхан амьдрал юм аа.

Гэхдээ дандаа ингэж боддог бол ч.. Арай дэндэнэ ээ.

Сэтгэгдэл:


jiriin amidral chamaig bie daaj amidarch chaddag bolsnii dara ireh ym shig sanagdlaa.nadiin huwid ch bas bi heze bie daana ter ved hvsseneere buyu jirin amidarch chadh ymshig ee.
Бичсэн: chingis (зочин) цаг: 00:02, 2011-10-05 | Холбоос | |


Тийм шүү
Хүүхдүүдийн дүн дээр яаж аашилдаг дээр санал нэг байна шүү, зарим хүүхдүүд дүн гэхээр бусдыг байтугай өөрийгөө ч танихаа байж аашилдаг олон шүү.
Бичсэн: joYaa цаг: 13:06, 2007-11-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax