Гунигт эвлэрэлийг бидэнд авчирсан
Гэрэлт наран царайгаа нууж
Ромео Жульета хоёрынх шиг
Ийм эмгэнэлт түүх
Энэ орчлонд дахиж заяахгүй биз ээ
Саяхан Драмын театрт тоглосон Ромео Жульета үзлээ. Дандаа СУИСын залуу жүжигчид тоглосон сайхан жүжиг байлаа. Бүх үйл явдлыг нь мэдэж байсан ч орчинд ороод тэр тайз, бодит хоолой, жүжигчдын царайны хувиралыг тод харахад үнэхээр гайхалтай байлаа. Мөн аргагүй сонгодог бүтээл юм аа. Юмсыг дүрсэлж хэлж байгаа нь үнэхээр уран яруу гайхалтай!!! Би бүр бишэрч орхисон ахиж үзэхээс лав татгалзахгүй ээ.
Бүх зүйл нь төгс байгаагүй ээ. Магадгүй цаг үе өөрчлөгдөөд хүн ч өөрчлөгдсөн байх. Тиймээс ч ертөнцийг үзэх үзэл нь өөр болсон байх..
Жүжиг эхлэхээс өмнө хамт явсан найз нар маань сэтгэл хөдлөөд уйлж байсан кино, жүжгийнхээ талаар ярьцгааж байлаа. Тэгээд энэ жүжгийг үзээд уйлах байхдаа гэцгээж байв. Би ч агуу хайрыг мэдрэнэ гэдэгтээ итгэлтэй байлаа. Магадгүй уйлах байх гэж бодож байв. Тэгтэл тийм зүйл болсонгүй ээ. Би хайр сэтгэлийг үнэхээр өөрөөр ойлгодог учир жүжгийн маань төгсгөл таалагдсангүй ээ.
... Минийхээр бол хайр гэдэг бол хайртай хүнээ аз жаргал руу нь явуулах сэтгэлийн тэнхээ юм уу даа. Нөгөө талаас хайртай хүнийхээ өөрт нь хүсдэг тэр сайн сайхнаар амьдрах юм аа...
... Ээж аавдаа бид хайртай. Тэд ч бидэнд хайртай. Бид сайн сайхан амьдарч, бидэнд хүсдэг бүх зүйлсийг нь бага багаар ч болов биелүүлж ачийг нь хариулна гэдэг. Энэ нь л тэднийг хайрлаж байгаагийн илрэл ээ...
Ромео Жульетатай хамт амьдарч чадахгүй болсон болохоор өөрийг нь байхгүй байсан ч хайртыгаа аз жаргалтай багаасай гэж хүссэн байх.. Түүнээс биш үхээсээ гэж хүсээгүй байх аа. Би л Жульета байсан бол Паристай гэрлэж Ромеогийн төлөө, хамтдаа эдлэж чадаагүй аз жаргалынхаа төлөө үнэхээр сайхан амьдрах байсан.
Хайр гэдэг бол хамтдаа л бай гэсэн үг биш ээ. Хэрэв ийм л байх юм бол энэ бол хайр биш шунал болон хувирна. Хайр бол хоёулангын нь хамгийн их аз жаргалтай байх сонголт юм аа.
Тэр орой их сайхан орой байсан шүү. Жүжиг тараад гарсан чинь тэргэл сартай, тогтуухан, сэрүүхэн орой болсон байлаа. Би сэрүүхэн, ер нь бага зэрэг даарахаар байхад их дуртай. Өөрийгөө амьд байгааг мэдэрдэг юм гээд хэлчихвэл алдаа болох байх. Ер нь бол даарахаараа даарснаа нуух гэж их хичээдэг. Ингэж ч чаддаг. Энэ үедээ л би өөрийгөө ямар их хүчтэйг мэдэрдэг юм.
Магадгүй ихэнх охид үнэхээр даардаг ч юм уу, эсвэл энхрий харагдах гэж... Их л өрөвдөлтэй харагдах юм. Би тэднээс өөр, үүгээрээ ч бахархдаг..
..........
Гэхдээ 11 өнгөрөөд ирсэн чинь хүйтэн байна лээ шүү. Тэр орой дааруулалгүй, хөгжилтэй өнгөрүүлсэн найз нартаа баярлалаа.
Мартсанаас Сөүлийн гудамжаар, тодруулбал сургуулиас АН байр хүртэл алхсан. Сайхан байна лээ. Хүүхэд байхын юм санагдаад. Хэдэн ч намрыг үдээв дээ. Бүгд хуучнаараа навч, мод гээд л... Сөүлийн гудамжинд намрын нэгэн орой хайрттайгаа алхаж явсан бүх хүмүүс тэр сайхан мөчөө дурсаарай.
... Сэтгэгдэл бичих
