бид юуг сайн мэдэх хэрэгтэй вэ?
Гэхдээ л төрснөөсөө хойш ихэнх цагаа орчин тойрон, цэцэрлэг сургууль одоо бол их сургууль гээд л суралцаж өнгөрүүлжээ. Тэгтэл амьдралд хэрэгтэй гэгдэх энэ зүйлс ээс өөр юуг сайн мэдэх хэрэгтэй вэ?
Хамгийн сайн дунд сургууль төгсөөд хамгийн сайн гэгдэх Их сургуульд нь сурж байвч үнэхээр нэг юмыг дутуу мэддэг байжээ.
Саяхнаас блогтой болоод юу бичих вэ гэж их л бодлоо. Одоо л ойлголоо би өөрөө өөрийгөө тийм ч сайн мэддэггүй юм байна. Асуудал л гарвал "Би ийм л хүн" гэдэг байлаа харин яагаад ийм үйлдэл гаргадгаа огт мэддэггүй явжээ.
Өөрийгөө бүрэн тодорхойлж чадахгүй байж хаа байгаа хэдэн зууны өмнөх А.Смит, Хаек тэр ч бүү хэл Чингисийн дотоод ертөнцийг мэдэх ямар хэрэгтэй юм бэ? Бүх амьдралыг нь өдөр өдрөөр нь мэдэх нь тийм сайн зүйл гэж үү?
Бүх асуудалд ухаалгаар бодитоор хандахыг хүсч байна гэж цээжээ их л дэлдэх юм. Гэхдээ ихэнх дохиолдолд сэтгэл хөдлөлөөрөө л хандах юм даа. Тиймээс өөрийгөө сайн таньж мэдвэл юунд илүү сэтгэл хөдөлж байгаагаа мэдээд арай л ухаажих юм болов уу даа.
Ингээд өөрийгөө танихын тулд Бодоод л байна, бичээд л байна даа.
Би зөвхөн өөрийгөө л төлөөлж чадна! Харин хэр сайн төлөөлөх вэ?
Сэтгэгдэл:
helin des algah talaar neg bichlegen deere durdsan bsn.uuriiguu medhed vnheer huwi nemertei zvil siin neg gj bi bodoh bolson.heliin dees...
Бичсэн: chingis (зочин)
цаг: 00:18, 2011-10-05 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих
