2007-10-01
Сонирхолтой юм сонирхдог
Хэзээ нэг цагт та; харин би бол байнга л
- Юу сонирхдог вэ? Сонирхдог зүйл? гэх мэт асуулттай таарч байсан байх.
харин би таарах бүлдээ л юу гэж хариулахаа мэдэхгүй гацдаг. Хамгийн сүүлд
- Сонирхолтой юм сонирхдог гэж хэлээд бөөн онигоонд оров. Бодоод байхнээ би үнэхээр л сонирхолтой юм сонирхдог байх юм аа.

Тиймээс ч би хүмүүсийн дотоод ертөнц, юманд хандах хандлагыг их сонирхох болсон. Гэхдээ хүмүүсийн байгаа байдал, яриа зэргээс нь л энэ бүхнийг мэдэж болох учир би хүнтэй ярилцах их дуртай болж байна.

Манай найзууд намайг тийм ч сайн мэддэггүй. Заримдаа ерөөсөө ч ойлгодоггүй. Үнэхээр гомдмоор шүү. Гэхдээ би сайн талыг нь харж байна аа. Дэндүү сайн мэддэг юм ямар сонирхолтой байхав дээ. Яг үзсэн киногоо давтаж байгаа юм шиг. Өөрөө сайн мэдэхгүй зүйл ээ л сонирхдог байж... Бусдад боломж олгох хэрэгтэй ш дээ.. Би хэнд ч тайлагдахааргүй нууц байхыг хүсч байна.

би бол энэ дэлхий дээр цорын ганц, хэзээ ч тайлагдашгүй ертөнц
чи ч бас
Сэтгэгдэл:


neg yawdal sanaand orchloo.chini onigii bolson gdgtei dusteich onigoo bish.;.nrg hvntei hereldeh aidaj baiw .bi'ta ymar sonin ym be 'gsn chini.uudus"sonin baijijl hvmvvs sonirhiishd,sinin baijiij l sonrholtoi bnshd gdg bga.
Бичсэн: chingis (зочин) цаг: 00:07, 2011-10-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax